ГОВЬ-АЛТАЙ: "Туульсын хаан Жангар-2023" хүч эрчмийг хураах үйл ажиллагаа энэ сарын 21, 22-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-18 16:24:46

Есөнбулаг  2023 оны арван хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Туульсын хаан Жангар-2023" хүч эрчмийг хураах үйл ажиллагаа энэ сарын 21, 22-нд Алтай хотноо болно.

Энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцуулав. Хөтөлбөрийн дагуу нээлтийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 21-нд галын тахилгаар эхэлж, үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, хурдан атны уралдаан, шилдэг буур, шилмэл ингэ шалгаруулах тэмцээнээр үргэлжлэх аж. Харин тухайн өдрийн орой тууль хайлах ёслол эхлэх юм.


Үйл ажиллагааны хүрээнд 12 дугаар сарын 22-нд төв цэнгэлдэх хүрээлэнд мөсөн сурын харваа, сайхан тэмээтэй ганган хос, хурдан торомны уралдаан болно хэмээн холбогдох албанаас танилцууллаа.

Холбоотой мэдээ