ГОВЬ-АЛТАЙ: "Хан-Алтай Ресурс" компаниас 5000 ширхэг модны суулгац хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-08 09:24:08

Говь-Алтай, тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй "Хан-Алтай Ресурс" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хаврын бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Алтай хотын нийтийн эзэмшлийн талбай, айл өрхүүдэд тариалах 5000 мянган ширхэг улиас, хайлаас модны суулгацыг Есөнбулаг сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө. 

             

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн ажил болгон өрнүүлдэг уламжлалтай.

Холбоотой мэдээ