Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийг байгуулж, хөгжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл” хэрэгжүүлнэ.
Ингэхдээ нийслэлд
үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт
эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэх
юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал
хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь
Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг
хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ ярилцжээ.
Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж
үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын
LWG стандартыг мөрдүүлэхэд хамтран
ажиллахаар боллоо. Мөн тус
байгууллагаас зөвлөх үйлчилгээг авахаар талууд санал солилцсон юм.
Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь тус
салбарын цэвэрлэх байгууламжийн технологийг олон улсад хэрэгжүүлсэн
туршлагатай. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн цэвэрлэх
байгууламжийн технологи схем, ажлын зураг төсөл, бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг П.Сайнзориг тэмдэглэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.