Боксчид Тайландыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-08 10:23:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ.


Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн, Д.Отгондалай нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр Тайланд улсыг зорив.


Тэмцээнээс өмнө манай боксчид олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоно.

Холбоотой мэдээ