150 жилийн түүхт алдарт “Аида” УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-08 09:19:14

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн дуурийн ноён оргил Ж.Вердийн "Аида" дуурийг энэ сарын 11, 12-нд тайзнаа дахин толилуулна.


Энэ удаад тоглох дуурийн найруулагчаар Б.Мэндбаяр, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир нар ажиллаж байгаа бөгөөд гол дүрүүд болох Этиопийн гүнж Аидагийн дүрийг МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУГЖ С.Мөнгөнцэцэг нар, Египетийн гүнж Амнерисийн дүрийг МУСТА М.Дариймаа, МУСТА Ж.Энхмаа, Египетийн цэргийн жанжины дүрийг МУСТА М.Даваадорж, МУСТА Д.Эрдэнэ-очир  нар тус тус бүтээж байгаа аж.


Уг дуурь нийт 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд тайз засалт, хувцаслалт, гоёл чимэглэлийн хувьд эртний Египетийн дүр зургийг бодитоор  харуулж чадсанаараа  онцлог юм.

Уг дуурь анх 1871 оны 12 сарын 24-нд нээлтээ хийсэн цагаасаа Америк, Герман, Испани, Австри, Унгар, Польш, Франц, Орос зэрэг маш олон оронд тоглогдож байсан төдийгүй Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм дээр уг дуурийг туурвиж байсан түүхтэй.





Холбоотой мэдээ