ТӨВ: Хоёр мянган ширхэг нарс модны суулгац суулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-08 09:54:52

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Өв соёлын төв өргөө” цогцолборын хашаанд 2000 ширхэг нарс модны суулгацыг 5 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд суулгав.

 

Төв аймаг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжаевич тэргүүтэй баг Төв аймагт хүрэлцэн ирж Дурсгалын цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүллээ.

 

Үүний хүрээнд ОХУ-аас 5000 ширхэг нарс модны суулгацыг авч ирсэн бөгөөд эдгээр суулгацны 2000 ширхгийг “Өв соёлын төв өргөө цогцолбор”-ын хашаанд суулгасан ба үлдсэн 3000 ширхгийг сумдад хуваарилах юм.

 

Тус ажлыг эх орон, ард түмний төлөө өөрийн амь биеэ үл хайрлан тэмцэж, баатарлаг гавьяа байгуулсан дайчин баатруудынхаа алдрыг мөнхлөн, модоор суварга босгож, үеийн үед, үр хойчдоо сануулж, таниулж байх нарсан шугуй бий болох талаар уг ажлыг зохион байгуулагчид онцолж байв.

Холбоотой мэдээ