ДОРНОД: “Говийн чоно-2024” маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-06 16:57:15

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургууль маргааш Дорнод аймагт эхэлнэ.


ОБЕГ-аас АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургалт, дадлагад гадаад, дотоодын нийт 300 гаруй төлөөлөгч оролцоно.


Тодруулбал, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн, хайх аврах 111, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөллүүдийг оролцуулж байна. Сургалтын хугацаанд гал түймэр, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага, хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх дадлага сургалтууд болно.


“Говийн чоно” дадлага, сургалтыг анх 2009 онд аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр зохион байгуулж байжээ.

Холбоотой мэдээ