Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 14 147 эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-02 09:23:23

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны эхний улиралд 14 147 эх  амаржиж, 14 244 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2 202 буюу 13.5 хувиар, төрсөн хүүхэд 2 208 буюу 13.4 хувиар тус тус буурчээ. 


1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурч, нас баралт өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна


1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Увс, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.2-1.1-ээр илүү бусад аймагт 0.2-2.3-аар бага байна. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Булган  аймагт 1.9  буюу  хамгийн  бага байна. Энэ нь улсын дунджаас 2.3-аар бага байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Холбоотой мэдээ