СХД-т 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-29 14:24:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.


Тус сургуулийн барилгын угсралтын ажлыг “Чинбат” ХХК гүйцэтгэж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ.


Ингэснээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хүүхдүүд гэрт ойрхон сургуультай болж, орчин үеийн стандарт хангасан орчинд сурч боловсрох нөхцөл бүрдлээ.

Холбоотой мэдээ