СЭЛЭНГЭ: Том малын зүй бус хорогдол 13 дахин өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-29 13:51:43

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Том малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеэс 13 дахин өссөн байна.

 

2024 оны эхний 2 сарын байдлаар аймгийн хэмжээнд 22859 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 21161 толгойгоор буюу 13 дахин өссөн байна.

 

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл ямаа 9415 толгой, хонь 9443 толгой, үхэр 2808 толгой, адуу 1193 толгойгоор тус тус хорогджээ.

 

Нийт хорогдсон малын 17.5 хувийг бод, 82.5 хувийг бог мал эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2023 оны эцэст тоолуулсан 838.7 мянган эх малын 2751 толгой буюу 0.3 хувь нь 2024 оны эхний 2 сард хорогдсон байна.

 

Холбоотой мэдээ