СҮХБААТАР: Таеквондогийн арван тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-28 15:40:17

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн тамирчдын амжилтын буухиаг таеквондогийн тамирчид  үргэлжлүүлж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд тус аймгаас оролцсон тамирчдын арав нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авчээ.


Тэмцээнд нийт 23 тамирчин оролцож 19 медаль хүртжээ. Арван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медалийн болзол хангаж, багийн дүнгээр хоёрдугаар байрт орсон нь энэ төрлийн спортод Сүхбаатар аймгийн баг тамирчдын гаргаж буй дээд амжилт юм.  


Таеквондогийн сургалтыг орон нутагт 2020 оноос эхлэн тасралтгүй хичээллүүлж байна. 7-18 насны тамирчдаа бэлтгэн авч явснаас хамгийн бага тамирчин маань улсын хошой аварга боллоо. Одоо бидний өмнө дараагийн том тэмцээн хүлээж байна. Бэлтгэл сургуулиа сайн хангаж, Азийн аварга төрүүлэхийг зорьж байна. Энэ спорт бол хүндлэлийн спорт. Хүүхүүдийн бие бялдар зөв хөгжих, өөрийгөө хамгаалах урлагт суралцахын зэрэгцээ хамгийн гол нь бусдыг хүндэлж сурдаг. Тиймээс эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдээ энэ төрлөөр суралцуулдаг болсон. Манай тамирчдын эцэг эхчүүд бүгд бидний ар тал болж, хүүхдүүдээ тултал нь дэмжиж чаддаг учир бидний амжилт үргэлжилж байна. Тиймээс бүх хүмүүст талархаж явдгаа хэлмээр байна гэж дасгалжуулагч багш Г.Батболд хэллээ.



Улсын хошой аварга, долоон настай тамирчин М.Ивээл таеквондогийн спортоор хоёр жил хичээллэж байгаа. Тэрбээр хэлэхдээ, аав маань тулааны спортын тамирчин болохоор аавыгаа дагаад хичээллэж эхэлсэн. Талбай дээр тулалдах надад таалагддаг. Ирээдүйд олимпын аварга болоод аавыгаа үүрч явахыг мөрөөддөг гэв.


Сүхбаатар аймгийн хэмжээнд тус спортоор тогтмол хичээллэдэг 50 гаруй хүүхэд бий. 

Холбоотой мэдээ