ДОРНОД: Хээрийн түймрээс сэргийлэх бүлэг ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-28 13:31:23

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас газрын тосны 19 дүгээр талбайд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын бүлэг ажиллуулахаар болсон байна. Газар чийгтэй ч их өвстэй Мэнэнгийн талд хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа юм.   


Өчигдөр 11.00 цагийн үед Матад сумын Мэнэн багийн Хонгорын овоо орчимд гарсан хээрийн түймрийг 16.50 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт аймгийн ОБГ, Хилийн 0306 дугаар анги, Газрын тосны 19, 21 дүгээр талбай, Матад сумын ЗДТГ-ын нийт 52 хүн ажиллажээ.


Дээрх бүс нутагт отроор хаваржиж буй малчид, эрлээр явж байгаа иргэдийг хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ