“Хүлгүүд” Т.Санчираар, “Металл” Блэйк, Очефү нараар хүчээ зузаатгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-28 11:44:45

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны хоёр хэсгийн тоглолт Монголд ирэх сарын 3-7-нд болох билээ.


Энэхүү тэмцээнд Монголын дээд лигийн найман удаагийн аварга “Хасын хүлгүүд”, хоёр жил дараалан дэд аваргаар тодорсон “Бишрэлт металл” баг оролцох юм. Тэгвэл хоёр баг тоглолтоос өмнө бүрэлдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт оруулсан байна.


“В” хэсэгт багтсан “Хасын хүлгүүд” багийн хувьд олон улсын хэмжээний мастер Т.Санчирыг нэгтгэжээ. Харин легионер тоглогч нэмэх шаардлагагүй гэж үзсэн байна.


Харин “Бишрэлт металл”-ын хувьд, нигер гаралтай тоглогч Даниел Очефү болон “Уурхайчид”-ын Г.Болор-Эрдэнэ, “Бодонс”-ын О.Тулга, Блэйк нарыг багтаа нэгтгэжээ. Түүнчлэн Кристофер Блэйкийг Блэндийн оронд авсан байна. Очефү 211 см өндөртэй бөгөөд энэ удаа төвийн тоглогч Д.Дэлгэрнямыг орлох аж. Д.Дэлгэрнямын хувьд бэртлээ эдгээхийн сацуу ирэх сард Хонконгт болох 3х3-ын Олимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа юм байна. 





Холбоотой мэдээ