“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2015-09-11 16:27:38

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг энэ сарын 13-нд Монгол Улсын хэмжээнд өргөн хүрээнд тэмдэглэнэ.

Засгийн газраас баталсан 172-р тогтоолын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь ням гарагт энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм. Энэ жил СУИС  тус  өдрийн гол арга хэмжээг гардан зохион байгуулна. Өнгөрсөн лхагва гарагаас энэ хүрээнд соёл урлагийн ажилтнуудын дунд Спортын бага наадам зохиосон бол өнөөдөр Соёл урлагийн ажилтнууд нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ДБЭТ-т хүндэтгэлийн хурал зохион байгуулах юм.

Соёл урлагийн ажилтны өдрийг өмнөх жилүүдэд тогтсон нэг өдөр тэмдэглэж байсан бол энэ жил нийгэмд чиглэсэн сайн дурын олон ажил зохион байгуулж байгаа гэдгээрээ илүү өргөн хүрээг хамарсан, үр дүнтэйгээр тэмдэглэхээр төлөвлөсөн гэж зохион байгуулагчид нь онцолж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд