ТҮЦ машинаар эрчим хүчний төлбөр төлдөг үйлчилгээ сэргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-11 16:23:38

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани ТҮЦ буюу Төрийн үйлчилгээний цахим машинаар цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлдөг үйлчилгээг дахин сэргээсэн хэмээн мэдээллээ.

Тус компани 2013 оноос цахилгаан эрчим хүчний төлбөрөө ТҮЦ машинаар  төлөх боломжийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчид амар хялбар, цаг хэмнэсэн байдлаар цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх бололцоог нэмэгдүүлсэн явдал болсон.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас техникийн шалтгаанаар энэхүү үйлчилгээ түр зогсоод байсныг Үндэсний дата төв ТӨҮГ эргэн сэргээсэн тул цахилгаан эрчим хүч хэрэглэгчид төлбөрөө ТҮЦ машинаар төлөх боломжтой болжээ.
ТҮЦ машин нь төрийн мэдлийн үйлчилгээний байгууллагуудын боломжит үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлдэг ба Иргэний бүртгэл, Татварын ерөнхий газрын лавлагаа авах, өдөр тутмын сонин захиалах, цахилгааны төлбөр төлөх зэрэг үйлчилгээг давхар явуулдаг юм.

Б.Туул
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд